Үтрээний бактер, трихомонад, мөөгөнцөр эсвэл хавсарсан байдлаар түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдваруудад хэрэглэнэ. Эмэгтэйчүүдийн мэс ажилбарын (аборт, умайн хүзүүний диатермокоагуляци, гистерографи, эндометрийн биопси, умайн бөндийн спирал тавих) дараа эсвэл өмнө, кортикостероидууд, дархлаа дарангуйлах, цитостатикууд, антибиотик эмчилгээний үед халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.