You are successfully logged in
Энэ зохимж байхгүй байна.
Нитроглицериныг зүрхний бахын цочмог өвчин хөдлөлийг намдаах буюу эсвэл зүрхний бахын цочмог сэргийлэлэтэнд хэрэглэнэ.
Украйн
Үйлчлэгч бодис: 1 шахмалд 0,5мг нитроглицерин Туслах бодис: лактозын моногидрат, төмсний цардуул, сахар, кросповидон, магнийн стеарат тус тус агуулагдана.
Насанд хүрэгчдэд зориулсан нитроглицерины заалт. Нитроглицериныг хэрэглэх үедээ зүрхний цохилтын тоо болон артерийн даралтын түвшинг хянах хэрэгтэй. Зүрхний бахын цочмог хөдлөлийн эхний шинж илрэх үед 1 шахмалыг хэлэн доор тавьж буюу эсвэл хацарны хүүдийд хийж уусгана. Хэрэв өвдөлт арилвал шахмалыг гадагш нь нулимж гаргахдаа санаа зовох хэрэггүй. Өвдөлт намдтал уг тунгаар ойролцоогоор 5 минутын зайтаагаар давтаж хэрэглэж болно. Хэрэв 15 минутын хугацаанд нийт 3 шахмал хэрэглэсний дараа өвдөлт намдахгүй буюу эсвэл өвдөлт ердийн өвдөлтөөс ялгаатай байвал яаралтай эмнэлгийн тусламжинд хандахыг зөвлөнө. Нитроглицерины хэлэн дор тавьж хэрэглэсэн тунгийн үйлдэл ойролцоогоор 30 минут үргэлжилнэ. Зүрхний бахын байнгын өвчин хөдлөлийн үед нитроглицерины удаан хугацааны үйлдэлтэй бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөх нь зүйтэй. Гэвч хэрэв удаан хугацааны үйлдэлтэй нитратын эмчилгээнд зүрхний бахын өвчин хөдлөл илэрч байвал цочмог хөдлөлийг зогсоох зорилгоор нитроглицерин хэрэглэнэ. Нитратын хэлэн дор тавьж хэрэглэдэг хэлбэрт дасал үүсэх нь хэдийгээр бага байдаг боловч хэрэв үүссэн тохиолдолд зарим өвчтөнд бэлдмэлийн тунг аажим ихэсгэж 2-3 шахмал хүртэл нэмж болно.