Бэлдмэлийг хэлэн дор тавьж хэрэглэнэ. Капсулыг бүрэн уусан шимэгдтэл нь амандаа байлгана. Нэг капсулаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Хоногт хэрэглэх давтамж болон валидолыг хэрэглэх нийт хугацаа нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Хэрэглэснээс хойш 5-10 минутын дотор эмчилгээний үр дүн хангалтгүй буюу үр дүнгүй байвал эмчид хандан өөр эмчилгээ заалгах хэрэгтэй.